СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2024-05-10

“Эрдэнэс Тавантолгой” ХК 320 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжжээ

Нийтэлсэн
7 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
7 сарын өмнө

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 50 багц буюу 320 мянган тонн эрчим хүчний нүүрсийг БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжаалжээ.

Арилжаанд гурван худалдан авагч оролцсон бөгөөд нэг тонн нүүрсний үнийг 52 ам.доллароос эхлэн дуудаж, 55 ам.долларт хэлцэл хийгджээ.

Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 20 удаагийн арилжаа амжилттай зохион байгуулж, 1.02 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 8,313.6 мянган тонн нүүрсийг биржээр борлуулсан байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.