СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

"Эрдэнэс Тавантолгой компанитай нүүрсний гэрээ байгуулж өгнө" гэж их хэмжээний мөнгө залилсан хэргийг шалгаж байна

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
6 сарын өмнө

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нэрийг ашиглаж, залилах гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ оны эхний таван сарын байдлаар тус компанитай нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулж өгнө гэж бусдыг залилсан есөн гомдол мэдээлэл шалгагдаж байна. 

МБА-ны залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, хошууч Ч.Дөлгөөн:

- Үүнээс дөрвөн гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн. Таван хэрэгт 8-10 хүнийг холбогдуулан шалгаж байгаа.

Дээрх этгээдүүд ААН-ийн нүүрс худалдан авах гэрээний хүсэлт, холбогдох бусад баримт бичгийг хүлээн авч, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн албан маягт гарын үсэг, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж, ижил төстэй хуурамч цахим шуудангаар харилцаж, их хэмжээний мөнгийг залилсан нөхцөл байдал тогтоогджээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.