СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-05-08

Нийслэлийн АН 11 жилийн өмнө "намын байртай болно" гээд өгсөн газраа буцаан авч, намын үйл ажиллагаа явуулж эхэлжээ

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 долоо хоногийн өмнө

Одоогоос 11 жилийн өмнө Сүхбаатарын талбайн зүүн талд буюу Соёлын төв өргөөний хүзүүвч хэсгийн 2200 мкв газар АН-ын өмчид байсан бөгөөд тухайн үед байгууллагуудтай тохиролцон газраа намын байр, оффистой болно гээд гэрээ байгуулжээ.

Гэтэл өнөөдрийг хүртэл уг гэрээний үүргээ биелүүлж, барилга бариагүй байна. Иймээс Нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогт өмч болсон газартаа намынхаа байрыг байгуулахаа мэдэгдэн тус байршилд АН үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна.

Нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогт “Энэ газар дээр Ардчилсан нам өөрийн гэсэн байртай болно гэж 11 жил хүлээж байна. Цаашид дахин хүлээж чадахгүй. Өнөөдрөөс эхлэн . Мөн энэ газар дээр залуучуудад зориулсан хөгжлийн төв, гарааны бизнесийг дэмжсэн орчныг бий болгохын төлөө ажиллах болно” гэсэн билээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.