СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Автобусны шинэ 19 буудлыг ашиглалтад оруулжээ

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
6 сарын өмнө

Нийслэлийн гэр хорооллын гудамж, зам талбайд нийтийн тээврийн хүртээмж, үйлчилгээг сайжруулах, явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн Засаг даргын тамгын газар, Азийн хөгжлийн банк хамтран “Гэр хорооллын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах” төслийг 2019 оноос хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 17, 18, 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт хоёр битүү, 17 задгай шинэ автобусны зогсоолыг ашиглалтад орууллаа. Автобусны буудал тус бүр нийтийн тээврийн мэдээлэл авах ухаалаг самбартай бөгөөд тухайн замд үйлчилдэг нийтийн тээврийн чиглэлийн автобусны ирэх хугацааг харах боломжтой. Мөн гэдгийг албаны хүмүүс онцоллоо.

Энэ талаар нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргал: Улаанбаатар хотын хэмжээнд нийт 1115 автобусны буудал бий. Үүний 59 нь автобусны эцсийн зогсоол юм. Нийт автобусны буудлын 65 хувьд нь иж бүрэн тохижилт хийгдээгүй байсныг үе шаттайгаар шийдвэрлэж байна. Гэр хорооллын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн автобусны 19  буудлыг шинээр ашиглалтад орууллаа. Шинэ автобусны буудал ашиглалтад орсонтой холбогдуулан бид автобусны чиглэлийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. 

 

“Гэр хорооллын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах” төслийн зохицуулагч О.Мөнхнасан: Төслийн хүрээнд бид нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудын ажилтан, албан хаагч, жолооч нарыг чадавхжуулах, нийтийн тээврийн үйлчилгээ, аюулгүй байдлыг сайжруулах тал дээр үе шаттай ажил арга хэмжээг хэрэгжүүлж байгаа. Үүнээс гадна автобусны буудлыг шинээр ашиглалтад оруулах нь төслийн нэгдүгээр зорилт байсан. Өнөөдөр бид автобусны шинэ 19 буудлыг ашиглалтад оруулж хүлээлгэн өгч байгаа. Ингэхдээ автобусны эцсийн зогсоолд шинээр 0,8 км асфальтбетон замыг барьж ашиглалтад орууллаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
6 сарын өмнө
103.212.118.216

Ард иргэд минь өөрийн юм шиг сэтгэлээр гамтай хэрэглээрэй дээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.