Монгол түмний баяр цэнгэл наадмын бэлгэдэл болсон хүчит бөхчүүдийн допингийн асуудал маргаан дагуулсан хэвээр байна. Улсын аварга О.Хангай өөрийн цахим хуудсаараа дамжуулан"Допинг хэрэглэж бусдын боломжийг хулгайлсан нөхдийн ичих булчирхай нь алга болчихдог юм биш үү? Би та нарын оронд байсан бол ичээд гэрээсээ ч гарахгүй байсан байх" хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн нь допингийн асуудалд холбогдоод байгаа Улсын арслан М.Бадарчийн эгдүүцлийг төрүүлжээ. Ингээд тэдний сошиал сөргөлдөөн олон нийтийг талцуулаад байна. Бид тус хоёр бөхийн өөрсдийн байр суурийг олон нийтийн сүлжээнд хүргэснийг хүргэж байна.
Улсын аварга О.Хангай:
-Допинг хэрэглэж бусдын боломжийг хулгайлсан нөхдийн ичих булчирхай нь алга болчихдог юм биш үү? Би та нарын оронд байсан бол ичээд гэрээсээ ч гарахгүй байсан байх
Улсын арслан М.Бадарч:
-О.Хангай хоёулаа ДНК-ийн шинжилгээ өгье. Би угаасаа өгье гээд байгаа, чи түрүүлсэн жил болон харцага болсон жилийнхээ Б савыг ДНК-ийн шинжилгээнд өгчих, шээс сольсон байна уу үгүй юу гэдэг нь нотлогдоно шүү дээ. Үсний хуйх, хурууны хумсаар шинжилгээ авна шүүдээ.
ВАДА-гийн дүрмээр нэг тамирчны шээс 10 жил хадгалагддаг. Чамайг харцагуудын халз барилдаанд шинжилгээнээс зугтаасныг бөх сонирхогчид олноороо ярьж чамаас асуусаар ирлээ.
Мөн шээс солих гэж байсныг би харсан гээд чи хэлсэн, хэн гэдэг бөх шээсээ солих гэж байсныг яагаад хэлэхгүй байгаа бэ. Ард түмэнд баатар болох гэж поопроод яах вэ дээ.
Улсын аварга О.Хангай:
-2017 оноос хойш улсын баяр наадамд 3 удаа, явцын шинжилгээнд 3 удаа, өөрийн хүсэлтээр 1 удаа нийт 7-н удаа допингийн шинжилгээ өгчээ. 2023 оны улсын наадмын шинжилгээ МҮБХ-нд ирээгүй учир 6-н шинжилгээний хариуг зургаар орууллаа.
2021 оны 3 сарын 31-нд харцага цолтой бөхчүүдийн шоу барилдааны үеэр бусад харцага цолтой бөхчүүдээ уриалан хэний ч албан шахалтгүйгээр өөрсдийн хүсэлтээр, санхүү мөнгөө босгон допингийн шинжилгээ өгөхөөр очсон боловч таниас Ковид илэрсэн байна гээд тусгаарлалтад орсон.
Санаатай, санаандгүй хэрэглээд лабораторийн шинжилгээгээр допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бол ард түмэн, бусад бөхчүүдээсээ уучлалт гуйгаад хууль журмын дагуу хариуцлагаа хүлээдэг баймаар юм. Хэн нэгэн хүнтэй биш ДОПИНГ-той тэмцэж, үндэсний дархлаа, өв соёлоо цэвэр ариунаар нь авч явах гэж хичээж явна. Үнэнч шударгаар барилдаж байгаа бусад бөхчүүдээ шинжилгээний хариугаа МҮБХ-с авч олон нийтийн хардлага, эргэлзээг тайлахыг уриалж байна.
Улсын арслан М.Бадарч:
-О.Хангай дахиад асууя, 17, 22 онуудын наадмын Б савны шинжилгээгээ ДНК-ийн шинжилгээнд оруулчих, би зардлыг нь даая. Ард түмний эргэлзээг тайлъя, сүүлийн хэдэн жил бөхчүүд чамайг тэвчиж ирлээ, чи ганцаараа хэл амтай нь биш шүү, хэрүүл хиймээргүй байна.
Ковид илэрсэн гээд байгаа чинь өдрийн 15 цагт допингийн шинжилгээ өгч байхад зүгээр байсан, ковид туссан гээд байгаа чинь хариу нь оройны 20:30 минутад гарсан байна лээ, энэ бол дүрмээрээ допингийн зөрчил шүү дээ гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Hehe bolchimgvi Helen vgendee oroogdnoo gej
Бадарчаа чий бусдын боломж хулгайлсан үнэншдээ ямар ч байсан 4 даваанаас хойш чамтай барилдаж өвдөг шороодсон бүх бөхийн амжилт чий хулгайлсан үнэншдээ чи бол допеинггүй бол барилдаж чаддаггүй юм байна гэж ойлгогдохоор байна
Uuriiguu uurtuuguu l haritsuul Yagaad Badarchaas zuuraad bdiim be? Chamaig gishuudtei saihan ajil hergiin holbootoi ner turtei hun Chi garch ireel Badarchid mash ih gai bolson shuu esvel ataarhaj yawdAg yumuu Hamtraad hiie geheer hulgaich shig hamag ashigtaigiin chi avna Yamar ih shunal ve?
Yagaad Badarchiig horlood ywaad bdiim be? Bugd l amidralaa avch yavah geed baiyaaa gej bn? Yagaad muruuruu tuslahguimaa gehed gai bolood bdiim bee Bugd ardaa urdaa amidraltai Shunal huniig havtslaas unagaana shuu ayultai
Uuruu huuhdiin hulgaich shuu Chi!! Medehgui gej bitgii bodooroi Hana chih nudtei
Arhangaid 2 Hoid Solongost 2 geed niit 4 hunii ami nas yah bolj bainaa?? Turuugui huuhded tumur ulgii gedeg yum Hedii boltol huuramch huuhdeer damjuulj tur barih ve