СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сэлэнгэ голд осолдсон иргэнийг эрэн хайж байна

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
6 сарын өмнө

Булган аймгийн Хангал сумын нутаг дэвсгэр, Хялганат тосгоны "Сэлэнгэ гүүр" гэдэг газар Сэлэнгэ голын усанд нэг иргэн осолдсон дуудлагыг тавдугаар сарын 2-ны 15:25 цагт Онцгой байдлын ерөнхий газар хүлээн авчээ.

Эрэн хайх ажиллагааг маргаашийнх нь 07:00 цагт эхлүүлсэн. Улмаар алба хаагчид, гэр бүл, ойр дотнынх нь хүмүүс зургаан бүлэгт хуваагдан тавдугаар сарын 5-нд эрлийн ажиллагааг эхлүүлэн, гол дагуух газруудыг завь, мотоцикл, мориор самнан хайсан ч осолдсон иргэнийг олоогүй аж.

Мөн Хялганат багийн нутагт, голын урсгал дагуу болон сөрж агаараас тандалт хийн, Сэлэнгийн гүүрээс "Цэргийн ангийн чацарганы талбай" хүртэлх найман км голын эрэг дагуу явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. Эрэн хайх ажиллагааг 20:30 цагт зогсоон эрлийн ажиллагааг өчигдөр өглөө дахин эхлүүлжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.