СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

УСУГ-ынхан нэгнийгээ хутгалж гэмтээжээ

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 долоо хоногийн өмнө

Ус сувгийн удирдах газар (УСУГ)-ын ажилтнууд өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр салхинд гарахдаа согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс болж нэгнийхээ эрүүл мэндэд хохирол учруулжээ.

Төв аймгийн Баянчандмань сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мон-ресорт” амралтын газарт УСУГ-ын ажилтан, ажиллагсад хамт олноороо амарсан гэнэ. Энэ үед 33 настай Б.М гэх залуу согтуудаа 44 настай М.Ш-ийг заазуураар хоёр ч удаа зүсэж гэмтээсэн гэнэ. Өдгөө энэ хэргийг Төв аймгийн Цагдаагийн газрынхан шалгаж буй бөгөөд хохирогч, холбогдогчдын хооронд маргалдах шалтгаан юу байсныг тодруулах, эрүүл мэндэд учирсан хохирлын зэргийг тогтоох ажиллагаа явуулж буй аж.

Үүнээс гадна орон нутгийн иргэд малын бэлчээрээс болж маргалдан, нэгнийхээ эрүүл мэнд, аминд нь халдах явдал гарсаар байна. Хөвсгөл аймгийн Түнэл сумд өнгөрсөн ням гарагт ийм хэрэг гарсан бөгөөд Тээрэнтийн ам гэх газарт Б.М гэдэг хүний биед А.Б халдаж, хутгалан гэмтээсэн байна.

Мөн өнгөрсөн амралтын өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумд 36 настай С.Д гэх залуу хамтран амьдарч байсан эмэгтэйнхээ болон өөрийн бие дээр шатахуун асгаж, шатаахыг завдсан хэрэг гарчээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.