Монгол банк хууль ёсны эрхтэй албан байгууллага, хувь хүмүүсээс энэ оны эхний 11 сард нийт 18,9 тн алт худалдаж авчээ.
Энэ нь өнгөрсөн оны эхний 11 сарын дүнтэй ижил байна.
Өнгөрсөн сарын байдлаар нэг грам алт 100,995 төгрөг буюу 38 ам.доллартай тэнцэхүйц үнэлгээтэй байжээ.
2017 онд 20 тн алт худалдаж авсан бол 2018 онд 22 тн алт худалдаж авна гэсэн зорилтыг Монгол банк тавьсан.
Гэвч төв банк зорилгодоо хүрч чадахгүй байж магадгүй, учир нь алтны уурхайн үйл ажиллагаа эрчимждэг эд улирал дууссан гэж ажиглагчид харж байна.
Энэ оны тавдугаар сараас тус банк алтны уурхай эрхлэгчид болон энэ салбарын бизнесийг дэмжих үүднээс таван сарын хугацаатай аян хэрэгжүүлсэн юм.
Эх сурвалж: www.xinhuanet.com