СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хүүхдийн тоглоомын талбайн газар эзэмшигчдэд шаардлага хүргүүллээ

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
6 сарын өмнө

Хүүхдийн тоглоомын талбай эзэмшигч, Сууц өмчлөгчдийн холбоод болон холбогдох байгууллагууд, дүүрэг, хороодын Засаг дарга нарт хүүхдийн тоглоомын талбайн эрүүл ахуйн орчин, аюулгүй байдлыг хангуулах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх үүрэг бүхий албан бичиг хүргүүллээ.

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг “Нийслэлийн хэмжээнд 1553 хүүхдийн тоглоомын талбай байдгаас 54 хувийг Сууц өмчлөгчдийн холбоо, 18 хувийг дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, Хот тохижилтын газар, 28 хувийг орон сууцны төсөл хэрэгжүүлсэн барилгын компаниуд эзэмшиж, ашиглалтыг хариуцдаг. Монгол Улсын стандартын ерөнхий шаардлагад хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдал, арчлалт хамгаалалтыг тухайн газрыг эзэмшигч хариуцна гэж заасан байдаг. Гэвч эдгээр тоглоомын талбайн 29.9 хувь нь стандартад нийцээгүй, засах шаардлагатай, 12.1 хувь нь тодорхойгүй байна. Иймд стандартад заасны дагуу хүүхдийн тоглоомын талбайн газар эзэмшигчдэд шаардлага хүргүүллээ” гэлээ.

Холбогдох байгууллагууд дараах үүргийг хүлээнэ. Үүнд:

1. Нийтийн эзэмшлийн эд хөрөнгө бүлэгт хамаараx UCS 1405B:2022 "Хүүхдийн тоглоомын талбайн ерөнхий шаардлага" хотын стандартыг мөрдлөг болгох;
2. Тоглоомыг угсрах, суурилуулах, тоглоомын талбайн аюулгүй байдал, бүрдэл, үндсэн төрлүүд, тэдгээрт тавигдах шаардлагуудыг хангасан тоглоомын талбайг бий болгох;
3. Тоглоомын талбайн ашиглалт, арчилгаа үйлчилгээ, хяналтыг хариуцагч байгууллага тогтсон хугацаанд хийж хэвших;
4. Тоглоомын талбайн хариуцагч, эзэмшигчийг тодорхой болгон, талбайн байршлын "Орон зайн мэдээллийн сан"-г үүсгэх;
5. Хүүхдийн тоглоомын талбайн орчинд утаат болон электрон тамхи татах, архи согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох, хүүхэд тоглох орчин тоглоомын талбай болохыг илэрхийлэх тэмдэг тэмдэглэгээ байршуулах;
6. Хүүхдийн тоглоомын талбайн стандартын хэрэгжилтийг хангаагүй, хүүхдийн амь нас, эрүүл мэндэд эрсдэлт нөхцөл байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх үүргээ биелүүлээгүй нөхцөлд хариуцлага тооцох талаар холбогдох хууль, тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах саналыг боловсруулж, дээд шатны байгууллагад хүргүүлэх;
7. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнд Хүүхдийн эрхийн улсын байцаагч эсхүл хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн төрийн бус байгууллагын төлөөллөөс оруулах саналыг боловсруулж холбогдох дээд шатны байгууллагад хүргүүлэх.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
6 сарын өмнө
139.5.219.185

байрнуудын өмнөх талбайг нийтийн эзэмшлээс хасахгүй тохиолдолд хүүхдийн талбай архичин хар тамхичин гомоо нарын талбай байсаар байна

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.