БНХАУ-ын дарга Ши Жиньпин таван жилийн дараа Европт айлчилж байгаа талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.
Ши Жиньпин зургаан өдрийн Европ дахь айлчлалаа өнөөдөр Франц улсаас эхлүүллээ.
БНХАУ-ын тэргүүн 2019 онд Италид төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирэхэд түүнийг ёслол төгөлдөр угтсан бөгөөд Итали улс Ши Жиньпинийн нэрийн хуудас болсон бүс ба зам санаачилгад нэгдсэн билээ. Харин худалдааны хориг арга хэмжээ нь Ши Жиньпиний санааг ихээхэн зовоож буй ажээ.
Өнгөрсөн долоо хоногт л гэхэд Европын холбоо Хятадын салхин сэнс болон эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авахтай холбоотой худалдааны шалгалтыг эхлүүлж, Хятадын хамгаалалтын тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Nuctech компанийн оффис руу нэгжлэг хийсэн байна. Мөн Герман, Их Британи сүүлийн өдрүүдэд Хятадтай холбоотой тагнуулын гэмт хэрэгт холбогдуулан зургаан хүнийг баривчилж, яллажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.