Цэнгэлдэх хотхоны баруун талд, Чингисийн өргөн чөлөөний замд өнөөдөр 10:00 цагийн үед суудлын автомашин шатжээ.
Дуудлагын дагуу Нийслэлийн онцгой байдлын алба хаагчид очиж, галыг бүрэн унтраасан байна.
Тээврийн хэрэгсэл бүрэн шатсан бөгөөд галын улмаас хүний эрүүл мэнд, амь нас хохироогүй байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.