Монгол Улсад Газрын харилцааны мэргэжлийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 70 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Булган аймгийн Орхон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Кардеш” ХХК, “Дээдсийн Жигүүр” ХХК, “Булган Хангайн Хөгжлийн Төлөө Сан”, “Булган Хан” дэвжээний бөх, улсын начин Булган-Эрдэнийн Түмэндэмбэрэл түрүүллээ.
Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Пирамид орд” ХХК, “Түшээт ханы аварга” дэвжээний бөх, улсын өсөх идэр начин Эрдэнэбатын Даш үзүүрлэв.
Шөвгийн дөрөвт Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Туран Ворлд” ХХК, “Өлгийн хүчтэн” дэвжээний бөх, улсын өсөх идэр начин Н.Мустафа, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Ньюмайнд” групп, “Булганхан” дэвжээний бөх, улсын начин Д.Амарсайхан нар шалгарлаа.
Наймд улсын начин Д.Хүдэрбулга, улсын начин О.Түмэн, улсын начин Б.Түвшинтөгс, улсын начин Э.Батмагнай нар үлдэв.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.