- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, бусад хууль тогтоолын төслийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр (2024.05.01) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн Зорилт 9.5-д “Үндэсний онцлог бүхий аялал жуулчлал, соёлын үйлчилгээ, үйлдвэрлэлийг бий болгосон, Зүүн хойд азийн тээвэр, логистикийн болон олон улсын харилцааны зангилаа төв болсон дагуул хотуудыг хөгжүүлнэ.”, 2021 оны 106 дугаар тогтоолоор батлагдсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлт гэсэн дөрөвдүгээр бүлгийн 4.3-т “Аймгийн төвүүдийг бие даасан хот болгон хөгжүүлж, орон нутаг төсвийн орлогоо бие даан бүрдүүлэх санхүү, эдийн засгийн боломжийг бүрдүүлнэ.” гэж тус тус заасан.
Өнөөгийн байдлаар манай улсад нэг саяас дээш хүн амтай хот 1 (Улаанбаатар), 70.0-110.0 мянган хүн амтай хот 2 (Дархан, Эрдэнэт), 20.0-70.0 мянган хүн амтай хот 16, 10.0-20.0 мянган хүн амтай хот 8, нийтдээ 10,0 мянгаас дээш хүн амтай төвлөрсөн хот, суурин газар 27 болж, хотжилтын түвшин 70.7 хувьд хүрээд байна. Хот, суурин газрын хүн амын механик өсөлт, эдийн засаг, нийгмийн хөгжил, бусад холбогдох аж үйлдвэрийн үйл ажиллагаа нэмэгдсэнээр нутаг дэвсгэр, хүн амын нутагшилт, суурьшлын тогтолцоонд томоохон өөрчлөлт орж, хотжилтын түвшин эрчимтэй өсөж, хотын асуудлыг тухайлан зохицуулах, иргэдэд хотын үйлчилгээг хүртээмжтэй болгох шаардлага гарч байна.
1990 оноос хойш Улаанбаатар хотын хүн ам 3 дахин өсөж, суурьшлын бүс 6 дахин тэлжээ. Үүнээс шалтгаалан худалдаа үйлчилгээ, дэд бүтэц болон нийгмийн үйлчилгээний хүртээмжгүй байдал 61 хувьд хүрчээ. Цаашид ч хүн амын шилжилт хөдөлгөөний урсгал нийслэл хот руу чиглэх хандлагатай байна. Иймд засаг захиргааны шинэчлэл хийх замаар нэг төвт хотоос олон төвт хотод шилжүүлэх үүднээс Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 8 бүлэг, 54 зүйлтэйгээр боловсруулжээ.
Хуулийн төсөлд,
Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл
Улаанбаатар хотыг хөгжүүлэх урт хугацааны анхдугаар хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 1954 онд батлагдаж, 1961, 1976, 1986 онуудад тодотгол, шинэчлэл хийгджээ. Зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэнээс хойш Улаанбаатар хотыг 2000-2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг нийт 15 дагуул хот, тосгонтой байхаар баталсан байдаг. Гэвч дагуул хотыг хэрхэн байгуулах, бүтэц зохион байгуулалтын талаар тодорхой зохицуулалтгүй байгаагаас үүдэн үр дүнд хүрээгүй өнөөг хүрсэн. Нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэр нь манай улсын нийт газар нутгийн 0.3 хувийг эзэлдэг ч хүн амын 47.4 хувь буюу 1.596.335 иргэн оршин сууж байна.
Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын 175.200 буюу манай улсад бүртгэлтэй нийт аж ахуйн нэгжийн 74.7 хувьтай, нийслэлийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 33.8 их наяд төгрөг буюу үндэсний дотоодын нийт бүтээгдэхүүний 69.2 хувьтай тус тус тэнцэж байна.
Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах нийгэм болон хууль зүйн баталгааг бүрдүүлэх, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах, Монгол Улсын Их Хурлаас баталсан “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, орон зайн оновчтой төлөвлөлт бүхий дагуул хот байгуулах зорилтын хүрээнд Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлыг тогтоож, хотын бүтээн байгуулалт, тогтвортой хөгжлийг дэмжих үүднээс Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг 6 бүлэг, 29 зүйтэйгээр боловсруулсан байна.
Хуулийн төсөлд,
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.