СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСВУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Зоан Хань Дам-ыг хүлээн авч уулзав

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
6 сарын өмнө

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Зоан Хань Дам-ыг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзжээ. 

Сайд Б.Батцэцэг Элчин сайд Зоан Хань Дам-ыг Монгол Улсад ажиллах хугацаандаа Монгол, Вьетнамын “Найрамдалт хамтын ажиллагааны зарчим”-д тулгуурлан харилцааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллаж, хоёр талын худалдаа, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, түүний дотор иргэд хоорондын харилцан зорчих таатай нөхцөлийг бүрдүүлэхэд онцгойлон анхаарч, “Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээр”-ийг байгуулахад оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж буйгаа илэрхийлэв.

Элчин сайд Зоан Хань Дам үүрэгт ажлаа гүйцэтгэх хугацаанд Монгол Улсын төр засаг, Гадаад харилцааны яамны зүгээс бүхий л талаар дэмжин ажиллаж ирсэнд талархлаа илэрхийлээд цаашид ч хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэхээ тэмдэглэв.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг уулзалтын үеэр Элчин сайд Зоан Хань Дам-д Гадаад харилцааны яамны “Алтан гэрэгэ”-г дурсгаж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.