- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Монгол Улстай хиллэдэг БНХАУ, ОХУ-ын боомтуудын ажиллах болон түр хаах хуваарийг Гаалийн байгууллагаас танилцуулав.
Энэ сард агаарын болон төмөр замын боомтууд өдөр бүр ажиллах бол авто замын зарим боомт түр хаагдах юм байна.
Тодруулбал ОХУ-тай хиллэдэг Цагааннуур, Арцсуурь, Тэс, Боршоо, Ульхан боомт тавдугаар сарын 1-нээс гадна ялалтын баярын өдрүүдэд түр хаах бол БНХАУ-тай хиллэдэг Замын-Үүд, Хавирга, Ханги, Булган, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Баянхошуу, Сүмбэр авто замын боомтыг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 4-нийг хүртэл түр хаажээ. Энэ нь олон улсын хөдөлмөрчдийн баяр тохиож буйтай холбоотой байна.
Монгол Улсад Бурхан багшийн их дүйчин өдөр буюу бүх нийтийн амралтын өдөр тавдугаар сарын 23-нд тохиох тул эдгээр авто замын боомт түр хаагдана.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.