СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонирхолтой | 2024-05-01

Эверестийн ноён оргилд 5G сүлжээ цацагдлаа

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 долоо хоногийн өмнө

Хятадын харилцаа холбооны China Mobile компани дэлхийн хамгийн өндөр оргил болох Эверест ууланд тус бүс нутгийн анхны 5G суурь станцыг ашиглалтад орууллаа.

Интернетийн хурд нэмэгдснээр орон нутгийн аялал жуулчлал, экологийн хамгаалалт сайжирч, шинжлэх ухааны экспедиц илүү сайн ажиллах боломжтой болно хэмээн үзэж байна.

Далайн түвшнээс 5300 метр өндөрт өргөгдсөн Эверестийн оргилд станц байгуулах болон далайн түвшнээс 5800 метр өндөрт өргөгдсөн дамжуулах станцад 5G-ийн төхөөрөмж урсгах ажлыг өнгөрсөн 2020 онд дуусгасан.

Төлөвлөгөөний дагуу, тус оны хавар далайн түвшнээс 6500 метр өндөрт өргөгдсөн мацалтын баазад 5G-гийн хоёр суурин станц байгуулж байжээ. Уг ажил дэлхий нийтийг хамарсан COVID-19 цар тахлын улмаас хэсэг хугацаанд саатсан ч ийнхүү дөрвөн жилийн дараа ажил хэрэг боллоо.

5G сүлжээ Эверестийн оргилын хойд талын нурууд болон хамгийн өндөр хэсгүүдийг хамарч байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Jeep froigen puluo
3 хоногийн өмнө
202.126.88.223

Гайхалтай

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.