СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-05-01

Зээлийн батлан даалтын сан нь хоршоо байгуулах малчдын зээлийн дутагдлыг 80-100 хувь батлан даана

Нийтэлсэн
7 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
7 сарын өмнө

Сайд Х.Болорчулуун Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төрийн албан хаагчидтай уулзалт хийж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр болон салбар яамнаас хийж, хэрэгжүүлж буй ажлын талаар танилцууллаа.

Засгийн газраас зудын дараах хохирлыг богино хугацаанд арилгах, малчдын амьжиргааг дээшлүүлэх, малын гаралтай түүхий эдийг нэмүү өртөг шингээн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг урт хугацааны бодлогын ажил болох Шинэ хоршоо хөдөлгөөнийг хэрэгжүүлнэ.

Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ХХААХҮЯ-ны харьяа Зээлийн батлан даалтын сан нь хоршоо байгуулах малчдын зээлийн дутагдлыг 80-100 хувь батлан дааж оролцох юм.

Тиймээс энэ хөдөлгөөнийг өргөн хүрээнд хэрэгжүүлэхэд төрийн албан хаагчдын оролцоо чухал гэдгийг онцоллоо.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.