СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Цагдаагийн байгууллагад ажиллаж байсан Т нь хамаатны охиноо хүчирхийлсэн байж болзошгүй хэргийг шалгаж байна

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
6 сарын өмнө

Говь-Алтай аймгийн цагдаагийн газрын алба хаагч насанд хүрээгүй охиныг удаа дараа хүчиндсэн хэрэг гарчээ гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан.

Тэгвэл цагдаагийн байгууллагад ажиллаж байсан Т нь хамаатны охиноо хүчирхийлсэн байж болзошгүй хэргийг шалгаж эхэлжээ. Тодруулбал, 2024 оны гуравдугаар сарын 7-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн Д-ээс "Манай төрсөн охин 16 настай М-ийг хамаатны ах Т хүчиндсэн байна" гэх мэдээллийг цагдаагийн байгууллагад ирүүлсэн байна. Хэргийг мөрдөн шалгаж эхэлсэн байна. Тухайн этгээд нь  өмнө нь цагдаагийн байгууллагад ажиллаж байсан. Одоо ажилладаггүй гэх мэдээллийг ЦЕГ-аас өгөв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.