Баянхонгор аймагт ууланд аялж явсан иргэн нас барсан хэрэг энэ сарын 27-ны өдөр гарчээ.
Тодруулбал, Баянхонгор аймаг, Баянговь сумын нутаг дэвсгэр Залаа багийн “Их богд” ууланд өнгөрсөн бямба гаригт /2024.04.27/ аймгийн төвөөс баруун урд 306 км, сумын төвөөс зүүн хойд 70 км-т долоон хүн ууланд аялж байснаас нэг хүний бие муудсан тул уулнаас буулгаж өгнө үү гэсэн дуудлагыг тус аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах салбарын алба хаагчид хүлээн авчээ.
Ингээд 22:10 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын Баянговь сум дахь эрэн хайх, аврах бүлэг, сумын Цагдаагийн хэсэг, аймгийн Шүүх шинжилгээний газрын алба хаагчдыг очиход 56 настай эмэгтэй “Их богд” ууланд нас барсан байдалтай байжээ.
Цогцсыг өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 17:30 цагт уулнаас буулгаж аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.