СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-04-30

Г.Дамдинням: Боловсролын багц хууль суралцагчдад тэгш гарааны нөхцөл олгоно

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
2 долоо хоногийн өмнө

Төвийн бүсээс сонгогдсон гишүүдийн орон нутагт хийх уулзалт Төв аймгийн сумдад үргэлжилж байна. Өнгөрсөн даваа гаригт Баянчандмань, Баянцогт сумдын иргэдтэй уулзаж, дөрвөн жилд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнан, хуулийн танилцуулга хийлээ.

Уулзалтын үеэр орон нутгийн иргэд боловсролын багц хуулийн шинэчлэлийг ихээхэн сонирхож, англи хэлийг Монголын боловсролын үндсэн гадаад хэл болгосон нь ямар давуу талтайг асууж байв. Мөн хөдөөг зорих багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр хуульд тусгасан нь бодит өгөөж өгч, орон нутгийн сурагчдын боловсролын чанар сайжирна гэсэн хүлээлттэй байгаагаа иргэд хэлсэн юм.

Энэ талаар боловсролын багц хуулийн төслийг ахлан ажилласан УИХ-ын гишүүн Г.Дамдинням “Боловсролын багц хуульд Монголын орчин цагийн боловсролын тогтолцоонд үүсээд байгаа ялгаа, заагийг арилгах олон зохицуулалтыг тусгасан. Үүний нэг нь Монголын боловсролын үндсэн гадаад хэлээр англи хэлийг сонгон хуульчилсан явдал юм. Англи хэлийг албан ёсоор бага ангиас бүх түвшний сургуульд үзэж эхлэнэ. Ингэснээр хүүхэд бүрд эрх тэгш боломж үүснэ гэж харж байгаа. Англи бол дэлхийн хэл”.

Мөн орон нутгаар явахад багш нарын нийгмийн баталгааг сайжруулсан хуулийн зохицуулалт, тэр дундаа багшийг орон сууцаар дэмжих, урамшуулах бодлогын алхамыг чухалчлан асууж байна. Бодит байдал дээр Улаанбаатар болон аймаг, сумдад суралцаж буй хүүхдийн боловсролын чанарт зөрүү, ялгаа их байгаа. Уг нөхцөл байдалд хүрэхэд нөлөөлсөн нэг шалтгаан нь орон нутагт багшлах боловсон хүчний дутагдалтай байдал, багш нарын ур чадварын асуудал юм. Залуу багш нар хөдөө орон нутагт очиж ажилладаг ч ая тухтай амьдрах орон байргүй болохоор хагас жил орчим тэсэж байгаад буцаад явчихдаг. Тиймээс багш нарын өмнө тулгамдсан энэ мэт нийгмийн асуудлыг шийдвэрлэж, цалин орлогыг өсгөх нь боловсролын чанарыг сайжруулах суурь алхам гэж харж байгаа” талаар уулзалтад оролцсон Улсын Их Хурлын гишүүд хэлсэн юм.

Дашрамд тодруулахад, багш нар орон сууцтай болоход төрөөс урьдчилгаа төлбөрт дэмжлэг үзүүлэх аж. Түүнчлэн, ажилтай нь ямар нэг холбоо хамааралгүй зүйлд дайчлагдахгүй. Өөрийгөө хөгжүүлэх, ур чадвараа нэмэгдүүлэхэд чиглэсэн дэмжлэгүүдийг тусгаж өгчээ. Үүнээс гадна багш нарын цалин 60 орчим хувиар нэмэгдсэн. Үүн дээр орон нутгийн нэмэгдэл орж ирснээр багш нарын цалин орлого өмнөхөөс бараг хоёр дахин өсч байгаа аж. Энэ мэт багшийг дэмжсэн, хөгжихөд түлхэц үзүүлсэн эрхзүйн зохицуулалтууд нь орон нутгийн боловсролын чанарыг сайжруулна хэмээн үзэж байна. Түүнчлэн, дэлхийн шинжлэх ухааны мэдээллийн 90 гаруй хувь нь англи хэл дээр гардаг. Тэгвэл хүүхдүүд англи хэлийг бага ангиасаа албан ёсоор үзэж эхэлснээр шинэ тутам гарч буй бүхий л мэдээ мэдээллийг төвөггүй авч, үүн дээр суурилан дотоодод төдийгүй олон улсад суралцаж, чадварлаг боловсон хүчин болж төлөвших боломж илүүтэй бүрдэх аж. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.