СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-04-29

ГССҮТ-ийн эмч, сувилагчид улсын асрамжинд байгаа ахмадуудад зориулсан сайн үйлсийн аян зохион байгуулжээ

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 долоо хоногийн өмнө

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч, сувилагч, тусгай мэргэжилтнүүд энэ сарын 27-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр дэх “Ахмад настны үндэсний төв”-д ажиллаж, 182 орчим ахмад настанд эрүүл мэндийн үзлэг оношилгоо, хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, сэтгэл зүйн зөвлөгөө, сувилахуйн тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүлжээ.

Тухайлбал тус төвд асруулж буй хэвтрийн болон байнгын асаргаа сувилгаа шаардлагатай ахмад настнуудыг нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулж, хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, сэтгэл зүйн зөвлөгөө өгч, холголт цооролтоос сэргийлэх, бүтэн биеийн болон хэсэгчилсэн угаалга, шээлгүүр солих зэрэг сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлсэн байна.  

Түүнчлэн улсын асрамжинд буй ахмад настнуудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээнээс гадна сэтгэлийн дэм өгөх зорилгоор ГССҮТ-ийн бүх тасаг, албадаас хандив цуглуулан дархлаа сэргээх аминдэм, хэрэгцээт эм бэлдмэл, ахуйн хэрэглээний зүйлс, асаргаа сувилгааны хэрэгслүүдийг гарын бэлэг болгон хүргэсэн юм.

Ахмад настнуудынхаа эрүүл мэндэд анхаарч, нэгэн өдрийг хамтдаа хайр хүндлэл, баяр талархал дунд өнгөрүүлсэн уг арга хэмжээнд 50 хүний бүрэлдэхүүнтэй баг хамт олон оролцжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.