СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-04-29

Баянхонгорын гурванбулаг суманд 20 см цасан бүрхүүл тогтжээ

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
2 долоо хоногийн өмнө

Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр өнгөрсөн долоо хоногт /2024.04.22-29/ Увсын зүүн, Хөвсгөлийн баруун, Завхан, Архангайн, Өвөрхангайн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Дундговийн хойд хэсэг, Өмнөгөвь, Төв, Сэлэнгэ аймгийн зарим газраар 0.1-20.0 см цасан бүрхүүл тогтсон.

Хамгийн их нь Баянхонгорын Гурванбулаг 20.0 см, Бөмбөг 16.0см, Бууцагаан, Хүрээмарал 12.0см, Өвөрхангайн Арвайхээр, Уянга 9.0см, Өмнөговийн Даланзадгад 6.0 см, бусад хэсгээр 0.0-5.0 см цасан бүрхүүл тогтсон байна.

Тухайлбал, 23-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 0.0-5.0мм, 24-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар 0.0-2.0мм, 25-нд нутгийн хойд хэсгээр 0.0-5.0мм, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар 0.0-7.0мм, 27,28-нд нутгийн баруун өмнөд хэсгээр 0.0-19.0 мм бороо, нойтон цас орсон байна. Үүнээс хамгийн их нь Өмнөговийн Булган 27.8мм, Өвөрхангайн Арвайхээр 23.3мм, Баянхонгорын Гурванбулаг 21.2 мм, Өмнөговийн Ноён 20.0мм, Өвөрхангайн Зүүнбаян 19.2мм, Өмнөговийн Ханбогд 19.0мм, Архангайн Цэцэрлэг 18.0мм, бусад нутгаар 0.0-17.3 мм бороо, нойтон цас оржээ.

Эх сурвалж: ЦУОШГ

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.