СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Цахимаар мөрийтэй тоглоомын клуб ажиллуулсан найман хүнийг яллагдагчаар татжээ

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
6 сарын өмнө

Цахим орчинд хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан найман иргэнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татжээ.

Тодруулбал, ЦЕГ-ын мэдээлснээр, иргэн Ө нарын нэр бүхий найман этгээд нь мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор цахим орчинд “Pokerrr” гэх нэртэй мөрийтэй тоглоомын апплейкшинд “U” нэртэй клуб ажиллуулж хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулжээ.

Энэ хэргийг энэ сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж  байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.