СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-04-29

Баянхонгор аймагт цасанд суусан гурван автомашинтай 26 хүнийг аварчээ

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 долоо хоногийн өмнө

Онцгой байдлын албан хаагчид цасанд суусан автомашинуудыг гаргаж иргэдийн эрүүл мэнд амь насыг авран хамгаалжээ.

Тодруулбал, Баянхонгор аймаг, Өлзийт сум Бай-Ам багийн Байн бүдүүн гэдэг газар болон Худаг-Урт багийн Улаан-Адгай гэх газарт суудлын автомашинууд замын хажуу руу орж цасанд суусан тухай дуудлага өчигдөр өглөө 06:30 цагт бүртгэгджээ.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид очиж С-ын “Тоёота Альфард” загварын суудлын автомашин /5 том хүн, 2 хүүхэд/-ийг ажиллаж, “Тоёота Ланд-100” загварын автомашинтай 7 том хүн, Б-ын “Тоёота Приус-20”, М-ийн “Тоёота Приус-20” загварын автомашин /11 том хүн, 1 хүүхэд/-уудыг ажиллаж тус тус цаснаас татан гаргасан. Нийт 110 км газар зам гаргасан байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.