Төв аймаг, Баянчандмань сумын Чандмань багт зам тээврийн осол болж автомашины эд ангид хоёр хүн хавчуулагдсан байна гэх дуудлага, мэдээлэл дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 04:44 цагт Онцгой байдлын газарт иржээ.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн Хьюндай Маяти загварын ачааны автомашины урдаас иргэн Э-ын “Ниссан Караван” загварын суудлын автомашин мөргөж, суудлын автомашины жолооч Э /32 настай, эрэгтэй/ жолооны хүрдэнд, зорчигч Т /18 настай, эрэгтэй/ нь автомашины эд ангид тус тус хавчуулагдсан байсныг гарган, тус сумын Замын цагдаагийн зохицуулагчид хүлээлгэн өгч ажиллажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.