Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо нам, эвслүүдийн Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтийг 2024 оны дөрөвдүгээр сарын 26, 27, 28-ны өдөр хүлээн авч байна.
АН-ын дарга Л.Гантөмөр:
-Ардчилсан нам сонгуулийн хууль тогтоомжийн дагуу 2024 оны УИХ-ын сонгуульд ороцохоо Сонгуулийн Ерөнхий хороонд хүлээлгэн өгсөн.
2024 оны сонгууль ойрд хожид болоогүй хар PR-ийн сонгууль болох шинжтэй боллоо. Тиймээс шударгаар өрсөлдөцгөөе.
Энэ сонгуулийн нэрсийн жагсаалт будлиангүй байх тухайд бид нар Сонгуулийн хорооны ерөнхий удирдлагад саналаа хэлсэн. Улсын бүртгэлийн газрын даргад Ардчилсан нам өөрийнхөө байр суурийг илэрхийлж захидал бичнэ гэж ойлгож байгаа.
Бид бүхэн Хяналтын дээд хороог бүрэн дүүрэн ажиллуулах боломжийг Засгийн газраас шаардана.
Монгол хүн бүр шударга сонгуулийн төлөө яваасай гэж хүсэж байна. Энэ шударга сонгуулийн хяналтыг гол асуудлыг Ардчилсан намын сонгуулийн штаб анхаарч ажиллана гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Unen ni ilchlegdeed ireheer olon ym yarih ym.AN ulsiig saihan bolgono gevel hudlaa bh aa.erh medeld ochihooroo oorsdoo l idej uuhaa bodno.onoodor ard tumnii nyalh urs surguuli emnelegtee chiheldej bna.suuliin heden jil ovoo surguuliud barigdaj bh shig bna daa.