СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-04-26

Д.Амарбаясгалан: 100 толгой малтай бол 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авах боломжтой

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 долоо хоногийн өмнө

“Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлтэд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, “Шинэ хоршоо” хөдөлгөөний санаачлагч, зохион байгуулагч Д.Амарбаясгалан оролцож үндсэн илтгэлийг танилцууллаа. Энэ арга хэмжээнд хот, хөдөөгийн малчин, хоршоологчдын 3100 гаруй төлөөлөгч оролцож байна.

 “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлэх таван их наядын “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газар энэ долоо хоногт баталсан.

Энэ өвлийн зузаан цас, зудын нөхцөл цаашид ч давтагдаж магадгүйг мэргэжлийн хүмүүс анхааруулсаар байна. Иймд уламжлалт мал аж ахуй цаг агаарын нөхцөлийг давахад хүндрэлтэй болсон. Мөн малчид арилжааны банкны жилийн 20-24 хувийн өндөр хүүтэй зээл авч, орлогоосоо давсан зарлагатай амьдарч буй. Малчид хамгийн өндөр хүүтэй зээл авдаг ч хамгийн бага орлоготой амьдардаг. Энэ хэвээр малчин ардын амьдрал цаашид үргэлжилбэл мал аж ахуйн салбар сэргэхгүй, малчдын амьдрал улам дордоно гэж

Тэрээр “Малчид татвар төлөгчдийн мөнгөөр зээлээ тэглүүлдэг цаг өнгөрсөн. Тэд өөрсдөө хөдөлмөрлөж, өөрсдийн хүчээр амжилтад хүрч, ашиг орлогоо нэмж, амьдрал ахуйгаа дээшлүүлэх хүсэлтэй байна. Малын тоо толгойгоо өсгөх тусам улам ядуурсаар буй өнөөдрийн тогтолцоог өөрчилж, шинэчлэлт хийх зайлшгүй шаардлагатай тул “Шинэ хоршоо”-г орон даяар амжилттай хэрэгжүүлнэ” гэв.

“Шинэ хоршоо” хөдөлгөөн амжилттай хэрэгжсэнээр:

  • Малчид, мал бүхий иргэд сайн дураар хоршоо байгуулж болно.
  • Хоршооны гишүүн малчин айл 20-50 сая төгрөгийн, жилийн 6 хувийн хүүтэй, 3-5 жилийн урт хугацаатай хөрөнгө оруулалтын зээл авч болно.
  • Хоршоондоо хөрөнгө оруулалт хийж хөгжүүлж, илүү ашиг орлого олсноор нэг малчин айлын сарын орлого 5 саяд хүрнэ.
  • Нэг хоршоонд нэг удаад 5 га газрыг үнэ төлбөргүйгээр эзэмшүүлнэ. Тухайн газартаа мах боловсруулах, арьс шир, ноос ноолуурын гэх мэт өөрсдийн хоршооны үйлдвэрлэлийг явуулах боломжтой болно.
  • Хоршооны талаар монголчууд, малчид ихээхэн сонирхож байгаа тул “Шинэ хоршоо”-ны талаарх мэдээллийг 1800-2024 дугаарын утсаар авч болох нь.
  • Зээлийн батлан даалтын сан 80-100 хувийн баталгаа гаргана. Хангалттай хэмжээний барьцаагүй бол тус сан баталгаа гаргаж өгнө.

Хоршоогоор дамжуулан малчин өрхийн амьжиргааг дэмжих, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг үнэтэй болгох, малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилготой Засгийн газраас хэрэгжүүлж буй урт хугацааны цогц бодлого ийнхүү эхэллээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 долоо хоногийн өмнө
66.181.160.11

yg malchdaa nvdee olj ogmoor bga ym omnii 3huwiin hvvtei mongiig tomchuud erh medelteigvvd awaad alga bolgoson shvv dee tervvn sgig bol nemergvi yg ni malchdaa zeel helbereer dund ni 1hywaagaad tolhoor iim hvvtei ogj blohgvi ymu horshoo gheer boon towog ailuud ni hywaaj awna inter geel boon hel am alichgvi ym

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.