СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-04-25

Тайланд Улсад зорчсон монгол иргэдийн тоо 59 хувиар нэмэгджээ

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 долоо хоногийн өмнө

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Тайландын Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Тайландын улс төр, бизнесийн төлөөлөлтэй уулзжээ. 

Монгол, Тайландын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн 50 жилийн туршид тогтвортой өргөжин тэлж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаа эрчимтэй өрнөж байна. Үүнд хоёр талын Худалдааны хамтарсан хороо болон Бизнес зөвлөл чухал үүрэг гүйцэтгэж ирсэн.

Энэ удаагийн айлчлалаар хоёр улсын харилцааны эрх зүйн орчинг бэхжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжихэд чухал түлхэц үзүүлэх Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн төслүүдийг ойрын хугацаанд эцэслэн байгуулах зэрэг чухал тохиролцоонд хүрсэн. Цаашид аялал жуулчлал, хөдөө аж ахуй, харилцаа холбоо, инновац зэрэг олон салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө ажиллах болно.

Тус уулзалтад Тайландын Хаант Улсын Сенатын Ерөнхийлөгч Поонпэт Вичитчольчай, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Умэш Пандэй, Гадаад хэргийн дэд сайд Сихасак Фүанькэткөү тэргүүтэй төр, засгийн удирдлага болон томоохон компани, аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчид зэрэг 70 гаруй төлөөлөл оролцов.

Энэ үеэр хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хөгжилд хувь нэмэр оруулж ирсэн Тайландын Хаант Улсын Үндэсний хууль тогтоох Ассамблейн гишүүн, Тайланд-Монголын Парламентын найрамдлын бүлгийн дарга Анусак Конгмалай-д “Найрамдал” медалийг гардуулав.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.