Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хүмүүс угаартсан байна гэх дуудлага мэдээлэл Цагдаагийн байгууллагад 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 11 цагийн үед иржээ.
Уг дуудлага мэдээллийн дагуу нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн очиж ажиллахад Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт оршин суух 50 орчим насны эмэгтэй бага насны хүүхдийн хамт угаартсан байдалтай байсан тул эмнэлгийн байгууллагын яаралтай тусламжийг үзүүлжээ. Харамсалтай нь хүүхэд нас барсан байна. Эмэгтэйг эмнэлгийн байгууллагад хүргэсэн бөгөөд ээжийн биеийн байдал тогтворжин ухаан орсон гэж ЦЕГ-аас мэдээлэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.