Нийслэлийн есөн дүүргийн 28 байршилд дөрвөн хоногийн хугацаанд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 10:30-17:00 цагийн хооронд зохион байгуулахаар болжээ.
Өргөтгөсөн худалдаагаар хонь, ямааны махыг гулуузаар нь зарах бөгөөд хонины мах килограмм нь 8,900 төгрөг, ямааны мах килограмм нь 6,700 төгрөг байна.
Нөөцийн махны үнийг "Хүчит шонхор" захын бөөний үнэтэй харьцуулахад дунджаар 12-15.2%, бусад зах худалдааны төвийн жижиглэнгийн үнэтэй харьцуулахад 30.6-35.8%-аар хямд байна.
Энэ сарын 4-ний өдрийн байдлаар 204.9 тонн буюу нийт махны 3.2%-ийг борлуулжээ.
Гуравдугаар сарын 11-ний өдрөөс есөн дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр нөөцийн махны худалдааг иргэдэд хүргэж байсан бол нэмэлтээр долоо хоног бүр хуваарийн дагуу өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.