СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-04-05

Тавантолгой түлш компанийн мэргэжил, ур чадварын “Уран тулга” тэмцээний шилдгүүд тодорлоо

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 сарын өмнө

Тавантолгой түлш компанийн гагнуурчин, засварчин, цахилгаанчдын дунд зохион байгуулсан мэргэжил, ур чадварын “Уран тулга” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. 

Тэмцээний зорилго нь ажилтнуудын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг сорьж, цехүүдийн ажлын уялдаа холбоог сайжруулж, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэхэд чиглэж байна.

Тэмцээнд тус бүрдээ зургаан гишүүнтэй нийт есөн баг оролцож байгаа бөгөөд тэд хоёр өдрийн турш ур чадвараараа өрсөлдлөө.

Тэмцээнийг бүтээлч ажил, дадлага, ур чадвар, мэргэжлийн мэдлэг гэсэн гурван ангиллаар зохион байгуулсан.

Тэмцээнд инженер, техникийн 54 ажилтан хоёр өдрийн турш ур чадвар, мэдлэгээрээ өрсөлдсөнөөс:

-Тэргүүн байрыг Баруун үйлдвэрийн Х.Алтанхүү ахлагчтай Triple T баг

-Тэмцээний дэд аваргаар Зүүн үйлдвэрийн Цэрэндорж ахлагчтай Дулаан баг

-Гуравдугаар байрт Баруун үйлдвэрийн П.Эрдэнэбилэг ахлагчтай PROMAX баг шалгарлаа.

Анхдугаар тэмцээний аваргууд Шилжин явах "Уран тулга" цомын эзэн болсон юм. Тэмцээнийг уламжлал болгон явуулахаар шийдвэрлэлээ.

Компанийн хөгжилд инженер, техникийн ажилтнуудын мэдлэг, ур чадвар чухал нөлөөтэй. Тавантолгой түлш компани техник, технологио сайжруулахын зэрэгцээ ажилтнуудын ур чадварыг нэмэгдүүлэхэд бодлогоор анхаарч байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.