СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Өнөөдөр нийслэл хотод +5 градус дулаан байна

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
6 сарын өмнө

Өнөөдөр /2024.04.25/ нийслэл хот орчмоор үүлэрхэг. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 0...-2 градус хүйтэн, өдөртөө +4...+6 градус дулаан байна.

Багануур, Тэрэлж орчмоор үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө -2...-4 градус хүйтэн, өдөртөө +4...+6 градус дулаан байна.

Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг, Арц богдын өвөр хоолой болон говь, талын нутгаар секундэд 15-17 метр, зарим үед секундэд 20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор -5...-10 градус, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -1….-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10...+15 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр +4...+9 градус, бусад нутгаар -2...+3 градус дулаан, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр -2...+3 градус, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр +3....+8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +19...+24 градус, Хангай нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +13...+18 градус, бусад нутгаар +7...+12 градус дулаан байна.

Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна

Дөрөвдүгээр сарын 26-30-ныг хүртэлх  цаг агаарын урьдчилсан төлөв

26-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 27-нд баруун болон говийн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр, 28-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 26, 27-нд нутгийн өмнөд хэсгээр, 28, 29-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 15-17 метр, зарим үед секундэд 20 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө -3...+2 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +11...+16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус дулаан байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.