Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг "Хангай" зочид буудлын асуудлаар мэдээлэл өгөв.
Хотын орлогч Б.Номинчимэг:
-Улаанбаатар сүүлийн 30 жил эмх замбараагүй, төлөвлөлт буруу хийгдэж ирсэн. Нүдэнд үзэмжгүй хот болсон. Бидний хувьд энэ алдаагаа засах гэж үе шаттай ажиллаж байна. Энэ буудал хувьчлагдаж эзэнтэй болоод уг нь 30 жил болж байна. Гэсэн ч зочид буудал нь эзэнгүй явж ирсэн. "Хангай" зочид буудалтай холбоотой хоёр үндсэн асуудал бий.
Нэгдүгээрт, татварын асуудал, хоёрдугаарт, орчны аюулгүй байдал хангагдахгүй гэмт хэрэг зөрчлийн бас үүр болж байна.
2010 оноос бүртгэлийнх нь дугаар салсан байна. Доод нэгдүгээр давхрыг нь Б.Жаргалсайхан, "Номин"-гийн Ш.Баярсайхан нарын хамтарсан компани эзэмшиж түрээсэлдэг. Гэтэл дээшээ 16 давхар хүртэл байгаа балгас болчихсон хэсэг дээр тусдаа гэрчилгээ гаргасан. Гэсэн ч улсын татварын газар бүртгэлгүй буюу татвараа төлөөгүй байна. Үл хөдлөх хөрөнгөөр бүртгүүлчихээд сүүлийн 30 жил татвараа төлөөгүй.
"Хангай" зочид буудал гэмт хэрэг зөрчлийн үүр уурхай болоод байна. Сүүлийн арван жилд 40 гаруй гэмт хэрэг болон зөрчлийн мэдээлэл дуудлага ирсэн байна. Долоон төрлийн гэмт хэрэг бүртгэгдсэн. Харуул хамгаалалтгүй учир ихэнх тохиолдолд хүмүүс ийшээ орж, архидаж биесээ зодож байна.
Эзэмшиж буй хүнд нь татвараа нөхөж төл, хоёрдугаарт, аюулгүй байдлыг хангах, өнгө үзэмжийг нь сайжруул гэсэн шаардлага тавьж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.