СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-04-24

Баян-Өлгий аймагт их цас орж, зам даваа хаагджээ

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 долоо хоногийн өмнө

Баян-Өлгий аймгийн Сагсай сум, Цагаан-Асгат багийн “Хар нуур” орчимд цас их орсны улмаас Сагсай сумын 600, Улаанхус сумын 200 гаруй айл өрх цасанд боогдож зам даваа хаагдсан дуудлагаар алба хаагчид очиж, зам давааг нээхээр ажиллаж байна хэмээн ОБЕГ-аас мэдээлэв. 

Мөн Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн XV хороо, Дамбадаржаагийн гудамжинд айлын хашаа байшин шар усны үерт автсан тухай дуудлагыг өчигдөр /2024.04.23/ 16:18 цагт ирүүлсэн байна. 

Дуудлагын дагуу алба хаагчид ажиллан 6х5 метр хэмжээтэй байшинд орсон таван тонн усыг мотопомпоор соруулжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.