СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Автобус засаж байгаад домкратад дарагджээ

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
6 сарын өмнө

Автобусанд засвар хийж байсан 50 настай эрэгтэй домкратад дарагдаж, эмнэлэгт хүргэгджээ.

Тодруулбал, Орхон аймаг, Баян-Өндөр сумын Шанд багийн 20 дугаар гудамжинд бага оврын автобусны доод эд ангид засвар хийж байсан 1 хүн автомашиндаа дарагдсан тухай дуудлага Онцгой байдлын газарт 04.23-ны өдрийн 21:24 цагт иржээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн М /50 настай, эрэгтэй/ нь “Каунти” загварын автобусанд засвар хийж байхад нь автомашин өргөсөн домкрат нь мултарч автомашиндаа бүсэлхийгээрээ даруулсан байсныг 21:47 цагт гаргаж, аймгийн ТТТ-д  шилжүүлэн өгчээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.