СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

СХД-ийн 12 дугаар сургуулийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
6 сарын өмнө

Нийслэлийн СХД-ийн 18 дугаар хорооны 12 дугаар сургуулийн барилга 1948 онд ашиглалтад орсон бөгөөд 2018 онд тус барилгыг буулгаж, шинээр барих ажлыг эхлүүлсэн. Гэвч барилгын гүйцэтгэгч болон төсөв санхүүжилтийн асуудлаас болж сурагчид сургуулийн байргүй 5 жил хүнд орчин нөхцөлд хичээллэсэн. Өнөөдөр ийнхүү тус сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо.

 

12 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга 960 хүүхдийн суудалтай бөгөөд тус дүүргийн 18, 38 дугаар хороо болон 5 шар орчмын хамран сурах тойргийн хүүхдүүд орчин үеийн стандартад нийцсэн, эрүүл аюулгүй орчинд суралцах нөхцөл бүрдэж байна. Тодруулбал, 3-12 дугаар ангийн 65 бүлгийн 1972 сурагч суралцахаар бүрэн тохижууллаа.

 

Тус сургуулийн өргөтгөлийн барилгын нээлтийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “СХД-ийн 12 дугаар сургуулийн дунд, ахлах ангийн 3000 гаруй хүүхэд, 165 багш ажилтан 4-5 газарт хуваагдан хичээллэж байсан бол өнөөдрөөс ийнхүү шинэ байрандаа хичээллэж эхэллээ. Тус сургуулийн орчимд байгаа нэг давхар бүхий цагдаагийн хэлтсийн байрыг ашиглалтаас гаргаж, ногоон байгууламж болгон тохижуулахаас гадна нийтийн эзэмшлийн газраас хашаалсан зөрчлийг арилгаж, орц гарцыг нэмэгдүүлнэ. Түүнчлэн Улаанбаатар хотод сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр олон ажлыг эхлүүллээ. Тухайлбал, Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, Эрин хороололд байрлах “Эрин эверест интернэшнл” сургуулийг улсынх болгон худалдаж авах ажлын эхний уулзалтыг хийлээ. Мөн Нарны хороолол, Алтай хотхон, Голден парк зэрэг хороолол орчимд сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлнэ” гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.