СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2024-04-23

Монгол хэл бичгийн шалгалтад 5389 сурагч тэнцээгүй

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
6 сарын өмнө

Монгол хэл бичгийн шалгалт дөрөвдүгээр сарын 6-нд зохион байгуулагджээ. Тус шалгалтад 35,680 суралцагч бүртгүүлснээс 33,361 нь хамрагдсан бөгөөд дүн нь дөрөвдүгээр сарын 19-нд гарч, цахим системд байршсан байна.

Монгол хэл бичгийн шалгалтад 57 шалгуулагч 800 оноо авсан бол 5,389 шалгуулагч босго буюу 400 оноондоо хүрч чадаагүй байна. Тус шалгалтад оролцсон шалгуулагчийн 16 хувь нь босго оноондоо хүрээгүй байна. Тэд наймдугаар сарын 17-нд болох дахин шалгалтад хамрагдаж, оноогоо ахиулснаар их, дээд сургуульд элсэн суралцах боломж нь нээгдэнэ. 

Монгол хэл, бичгийн шалгалтыг суралцагчдын эх хэлээрээ унших, ярих, эх хэлний дархлааны түвшнийг сайжруулах чиглэлээр авдаг.

Тодруулбал

  • Уншаад ойлгох чадвар
  • Зөв бичих чадвар
  • Үндэсний бичгээр унших чадвар
  • Эх зохион найруулан бичих чадварын агуулгын хүрээнд байдаг.

Шалгуулагч нь Монгол хэл, бичгийн шалгалтын босго онооны болзлоо хангаагүй ч бусад элсэлтийн шалгалтыг өгч болдог. Харин Монгол хэл, бичгийн шалгалтын босго онооны шаардлага хангаагүй тохиолдолд их сургуульд элсэхгүй боломжгүй юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

buynaa
6 сарын өмнө
122.201.31.90

tegnee

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.