СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-04-23

Ерөнхийлөгч төрсөн дүүгээ өөрийн тойрогтоо “сойж” байна

Нийтэлсэн
7 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Админ
7 сарын өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Отгонбаяр УИХ-ын сонгуульд МАН-аас  Зүүн бүс буюу 6-р тойрог болох Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймагт нэр дэвшихээр горилж байгаа. Улс төрийн хүрээнд энэ яриа ил, далд яригдсаар У.Отгонбаяр зүүн бүст аймаг, сум дамжин сонгуулийн бэлтгэлээ базаагаад тун завгүй яваа.

Түүнийг төрийн албанд олон жил ажиллаж байсныг мэддэг хүн тун ховор.

Төрийн албанд 10 гаруй жил ажилласан, Барилга хот байгуулалтын яаманд газрын дарга хийж байгаад У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилогдсоны дараа буюу 2017 онд өөрийн хүсэлтээр төрийн албанаас чөлөөлөгдсөн байдаг.

ЗУРГИЙН ТАЙЛБАР: ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ТӨРСӨН ДҮҮ У.ОТГОНБАЯР /1990 ОН/

Нэгэнт Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлийн даргаар ажиллаж, тус аймгийг үе үе тойглох болсон нь ийн түүнийг улс төрд орох нь гэсэн ил, далд яриа гарах болсон нь нууц биш ээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гарал угсаагаараа Хэнтий, Сүхбаатартай тун ойр, Хэнтий аймгаас дөрвөн ч удаа сонгогдож байсан, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд зүүн бүсээс өндөр санал авсан зэргээс нь харвал У.Отгонбаяр ахынхаа улс төрийн орыг залгуулж, зүүн бүсийг “онилж”, тойглож буй нь гайхаад байх зүйл биш. Нэгэнт цагт ах нь намын дарга, Ерөнхий сайд одоо Ерөнхийлөгч, одоо ч намдаа нөлөөтэй учраас У.Отгонбаярын хувьд улс төрийн зам дардан байхыг үгүйсгэхгүй.

Нөгөөтэйгүүр

Үүнийг батлах нэг сэжүүр нь У.Отгонбаяр өнөөдөр Ерөнхий сайдын Бүсчилсэн хөгжлийн асуудал эрхэлсэн зөвлөхөөр ажиллаж буй. Бүсчилсэн хөгжлийн хэлэлцүүлэг нэрийн дор зүүн аймгуудаас сонгогдсон гишүүдтэй хөтлөлцөөд, Дорнод, Сүхбаатар, Хэнтийг хөндлөн гулд тойрч, хөдөө хөхөрч яваа юм гэх.

. Сүхбаатарынхан Дорнодын хүн амын багагүй хувийг эзэлдэг гэдгийг ч тооцоолсон байж таарна. Баруун-Урт хотод босгосон Бурхан багшийн хөшөөний гол эзнийг нь ч энэ залууг гэдэг.

Төрсөн ах нь Ерөнхий сайд, төрийн тэргүүнээр ажиллаж байхад нь төрд ажиллахгүй хэмээн ажлаа өгсөн У.Отгонбаярыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэмжихээр барахгүй зоригжуулж “Улс төр хатуу шүү. Нэг орох юм бол тууштай үзээрэй” гэсэн ташуур өгч байгаа сурагтай. У.Отгонбаяр УИХ-ын сонгуульд горилж, нэр дэвших гэж байгаа нь улс төр дэх ургийн модыг үргэлжлүүлэх сонирхол биш гэж үү гэх асуултыг уншигч танд үлдээе. Гэхдээ Ерөнхийлөгчийн дүү сонгогдох эрхгүй гэсэн хууль байхгүй билээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.