Амьдралыг хайр дурлалгүйгээр төсөөлөхийн аргагүй. Хайр бидэнд үнэ цэнийг өгдөг ч заримдаа анзааралгүйгээр түүнийг зүгээр л мартчихдаг. Хүний зүрх сэтгэлийн гүнд хайр оршиж, мөрөө тод үлдээдэг. Яг л зүрхний бичлэг мэт. Мэдрэмжээр дамжуулж хайрлахыг эргэн сануулж буй нь “You complete me” сонсдог ном. Танилцаад таван жил болж буй хосын амьдралын тухай энд өгүүлнэ.
Хосуудын амьдралд тулгардаг сэтгэлзүйн асуудлыг хөндөж, анхны бүхнээ эргэн дурсах мэдрэмжийг сануулж буй нь бүтээлийн дотоод мөн чанарыг тодотгох. Энэхүү бүтээлээс та зөвхөн хайрыг л мэдэрнэ. Заримдаа бүх зүйл хэтэрхий оройтсон байдаг. Яг одоо энэ бүхнийг олж анзаараад хайр дурлалаа ганцаардалд бүү үлдээгээч. Уг бүтээлийг МҮОНТ-ийн хөтлөгч У.Эрхбаяр, UBS телевизийн дуу оруулагч Б. Мөнгөнцэцэг нар амьдруулан уншжээ. “You complete me” сонсдог ном нь модоор хийсэн хайрцагтай.
Хайрцаг дээр байрлах зүрх нь хос түлхүүрийн оосор болдог. Сонсдог номд ХБНГУ-д ажиллаж амьдран уран бүтээлээ туурвидаг СТА зураач Г. Наранцацралт буюу Zazaa Art бүтээлүүд багтсан байна. Уран зурагтай сонсдог ном нь нийт 15 track бүрдэнэ. Ахуй руу шилжсээр зүрх сэтгэлээсээ хөндийрч, цаг заваар хомс болсон өнөө цагт замын түгжрэлд, хаана ч, хэдийд ч, хэнийд ч сонсоод зүрх сэтгэлдээ хайр дурлалаа эргэн санах боломжтой. Хүний амьдрал богинохон. Ганцхан хайр л үүрд үлддэг.