Засгийн газраас орон даяар эхлүүлж буй “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд зээлд хэн хамрагдаж болох вэ, гол нь одоо зээлтэй байгаа малчин, мал бүхий иргэн давхар зээл авч болох уу гэдэг асуулт олон асуулт хариулт хүлээж байна.
Тэгвэл одоо зээлтэй хэдий ч “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хөрөнгө оруулалтын зээлд давхар хамрагдаж болно гэдгийг энэ хөтөлбөрийн санаачлагч, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан онцолж байгаа юм.
Одоогоор малчдын зээл нь арилжааны банкин дээрх хэрэглээний зээл ангилалд байдаг. “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд олгох зээл нь хоршооны гишүүн малчинд олгох хоршооны бизнес төсөлд зориулсан хөрөнгө оруулалтын зээл буюу төлбөрийн баримтаар олгох бэлэн бусаар гарах зээл юм.
Иймд малчдын одоо байгаа хэрэглээний зээлийн өр орлогын харьцааны хязгаарлалт энэ хөтөлбөрт хамрагдахад нөлөөлөхгүй тул давхар зээл авч болно гэж ойлгож болох аж.
Малчдын хэрэглээний зээлийн талаар Засгийн газраас дараах зохицуулалтыг хийсэн. Үүнд, жилийн 20-24 хувийн өндөр хүүтэй арилжааны банкны зээлийн эргэн төлөлтийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан. Зээлийн хүүгийн хуримтлалын 75 хувийг төр даана, үлдсэн 25 хувийг малчид өөрсдөө төлөх юм.
Харин “Шинэ хоршоо” хөтөлбөрт нэгдсэн малчин өрх арилжааны банкнаас 3-5 жилийн урт хугацаатай, жилийн 6 хувийн бага хүүтэй хөрөнгө оруулалтын чиглэлийн 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг авах боломжтой.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Sain bnuu yaj awah we
Сайхан санаа байна авий