2024 оны 04 дүгээр сарын 19-нөөс 04 дүгээр сарын 29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг хүргэж байна.
21-нд нутгийн төв хэсгээр, 22-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурна.
Хур тунадас: 20-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд нутгийн зүүн хагаст, 23-нд Увс нуур болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 24-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 26-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх хугацаанд нутгийн өмнөд хэсгээр секундэд 15-17 метр хүрч, шороон шуурга шуурна.
Агаарын температур: 21-нээс сэрүүсэж Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -11...-16 градус хүйтэн, өдөртөө -2...+3 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө +2...+7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +12...+17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.