СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2024-04-21

П.Орхон Парисын олимпод оролцох эрхээ авлаа

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 долоо хоногийн өмнө

Парисын олимпын эрх олгох чөлөөт бөхийн Ази тивийн тэмцээн болж байна. Тус тэмцээнд 62 кг-ийн жинд өрсөлдсөн П.Орхон олимпын эрхээ авчээ.
"Парис 2024" олимпын наадмын эрх олгох чөлөөт бөхийн Ази тивийн тэмцээн Киргизийн нийслэл Бишкек хотод үргэлжилж байна. Тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэй чөлөөт бөхийн зургаан жингийн барилдаанууд болов.

Зургаан жинд Монголын дөрвөн бөх зодоглосноос 62 кг жинд Пүрэвдоржийн Орхон Өмнөд Солонгосын Ли Ханбитыг даралтаар ялж Парисын олимпод оролцох эрхээ авлаа. Тэрээр Узбекистаны Гулмира Айтмуратоваг 13-2 ялснаар эрхийн төлөө барилдахаар болсон юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.