™ watch dif|
Эрүүл мэнд | 2024-04-20

Асашёорюү Д.Дагвадорж Токиогийн эмнэлэгт хэвтжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

Японы сумогийн 68 дахь ёкозүна Асашёорюү Д.Дагвадорж хавдартай тэмцэлдэж байна. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт энэ талаараа өөрийн фейсбүүк хуудсаар дамжуулан мэдэгдсэн юм. 

Асашёорюү Д.Дагвадорж "Нар наашлаад өдөр уртсаад өнгөө засах гээд сайхан байна. Энэ долоо хоногт бүгдийг ойлгох байх. Дэмжээд дэмнээд өгөөрэй. Амжилттай гараад ирэх байх гэж бодож байна. Хавдар" хэмээн бичсэн байдаг. Харин тэрээр саяхан Токиогийн нэгэн эмнэлэгт хэвтжээ. Энэ талаараа "Би Токиогийн эмнэлэгт яаралтай хэвтэх шаардлагатай боллоо. Одоогоор шалтгааныг нь мэдэхгүй ч одоогоор шинжилгээ өгөөд явж байна. Сайжирч, дахин хөл дээрээ босно гэж найдаж байна. Биднийг үргэлж дэмждэг бүх хүмүүст баярлалаа" гэжээ. 



Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
122.201.31.44

Зовлон жаргал ээлжлэн байдаг хорвоо шүү дээ өвчинд зай бүү тавьж өг хурдан эдгэрээрэй

Зочин
1 жилийн өмнө
59.153.115.175

Эдгээрэй!

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.61

Хурдан эдгэрээд эх орондоо ирээд ард түмэндээ хийсэн бүхнээ үзүүлж хүлээлгэн өгөөрэй!

Зочин
1 жилийн өмнө
139.5.218.160

Бурхан өршөөг хурдан эдгээрэй

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.