СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-04-18

“Тогтвортой хөгжлийн зорилго ба хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт сургалт болов

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 долоо хоногийн өмнө

Монголын олон суваг дамжуулагчдын холбоо НҮБ-ын суурин зохицуулалтын газартай хамтран “Тогтвортой хөгжлийн зорилго ба хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт сургалтын амжилттай зохион байгуулав.

Монголын олон суваг дамжуулагчдын холбооны 2024 оны үндсэн төлөвлөгөөнд багтсан олон талт ажлуудын дотор НҮБ-тай технологийн хувьсалд тулгуурласан урт хугацааны тогтвортой хөгжлийн бодлогод бизнес эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх, харилцан ойлголцох, олон улсын энэ чиглэлээрх бизнес эрхлэгчдийн туршлагаас суралцах зэрэг үндсэн чиглэлүүдээр хамтран ажиллахаар тусгагдсан.

Энэ удаад НҮБ-ын суурин зохицуулалтын газартай хамтран “Тогтвортой хөгжлийн зорилго ба хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт сургалтын амжилттай зохион байгуулагдав. Сургалтын хүрээнд Олон улсад тогтвортой хөгжлийн бодлогууд хэрхэн хэрэгжиж байгаа, дижитал хувьсал, хөгжлийн хурдасгуур зарчмуудын талаар санал бодлоо чөлөөтэй солилцжээ.

НҮБ-аас 2023 онд дараах зургаан гол чиглэлийг тогтвортой хөгжлийн тэргүүлэх чиглэл болгон тодорхойлсон байдаг. Үүнд: хүнсний систем; эрчим хүчний хүртээмж, үнэ тариф; дижитал шилжилт, холболт; боловсрол; хөдөлмөр, нийгмийн хамгаалал; уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын алдагдал, байгаль орчны бохирдол зэрэг багтдаг юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.