СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-04-18

“Эрдэнэс Тавантолгой” ХК ачаа тээврийн “С” төрлийн зорчих зөвшөөрлийг нээлттэй, ил тод болгосон

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 долоо хоногийн өмнө

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны үеэр улс хоорондын ачаа тээврийн “С” төрлийн зорчих зөвшөөрлийг худалдан борлуулж буй талаар мэдээлэл гарсан. Засгийн газрын тогтоолын дагуу “С” төрлийн зорчих зөвшөөрөл олгогч аж ахуйн нэгжийн хувьд дээрх мэдээлэлд албан ёсны хариу тайлбарыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн зүгээс гаргажээ.

Монгол Улсын . Тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2023 оны нэгдүгээр улирлаас эхлэн Гашуунсухайт хилийн боомтоор (улирал тутам 4,680 ширхэг), 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс Ханги хилийн боомтоор (улирал тутам 500 ширхэг) улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлтийг гүйцэтгэх “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичгийг хуваарилан олгох ажлыг зохион байгуулан ажиллаж байна. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд 2022 оны 10 дугаар сараас Засгийн газраас тогтоосон Онцгой дэглэмийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд борлуулалт, тээвэрлэлт, экспорт, худалдан авалттай холбоотой бүх мэдээллийг олон нийтэд нээлттэй, ил тод болгон ажиллаж байна. Тухайлбал

. Иймд “С” төрлийн зорчих зөвшөөрлийг худалдан борлуулдаг гэх мэдээлэл нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-д хамааралгүй, үндэслэлгүй болохыг үүгээр мэдэгдэж байна гэжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.