АНУ-ын Колорадо мужийн Северэнс хотод бараг зуун жилийн турш цасан бөмбөлгөөр байлдаж тоглохыг хоригложээ. Харин Дэйн Бэст нэртэй есөн настай хүү 1920-оод оноос хойш хэрэгжиж ирсэн хуулийг халуулахаар тэмцсэн нь үр дүнгээ өгсөн байна. Хотын захиргааны санал хураалтаар зөвлөлийн гишүүд санал нэгтэйгээр хуулийг өөрчилж, цасан бөмбөлгөөр байлдахыг хотын иргэдэд зөвшөөрчээ.
Эх сурвалж: www.cnn.com