СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонирхолтой | 2018-08-14

Дэлхийн хамгийн том тавилгын компани картон цаасаар амжилтаа бүтээжээ

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
6 жилийн өмнө

 

IKEA энэ нэрийг сонсоод танд хэлбэр дүрс сайтай, хэрэглэхэд таатай гал тогооны тавилга хэрэгслүүд, аль эсвэл зочны өрөө унталгын өрөөнд тань байрлуулах тавиур, ор буйдан, чимэглэл бууж байгаа байх. 2012 онд IKEA худалдан авагчдын анхаарлыг татаж болохуйц санаа гаргаж, тавилгын ертөнцөд тоглоомын дүрмийг өөрчилсөн юм. Хямд төсрөөр материал боловсруулах шинэ санаачилгын нэг хэсэг нь бараа бүтээгдэхүүн тээвэрлэхэд тохиромжтой хөнгөн жинтэй шинэ хавтангууд байсан юм. Эдгээр хавтангуудын шинэ зүйл нь модны оронд хатууруулсан картон цаасыг ашигласан явдал. Яг энэ энгийн мэт санагдах өөрчлөлт дэлхийн хамгийн том тавилга борлуулагч сүлжээ компанийг бүхэлд нь хувьсан өөрчилсөн юм.

Нэг удаа хэрэглэх картон хавтангууд буюу хатууруулсан цаасыг ачаа тавьж зөөдөг модон хавтангийн оронд ашигласнаар IKEA компани тавилгуудаа илүү түргэн, хямд төсөр, хүрээлэн буй орчинд ээлтэй байдлаар үйлдвэрлэж тээвэрлэх болжээ. Түүгээр ч зогсохгүй ажилчид ажлын байран дээр гэмтэж бэртэх эрсдэл буурснаар илүү аюулгүй үйлдвэрлэл явуулах боломжтой болсон юм. 74 жилийн түүхтэй Шведийн компанийг амжилтанд хүргэсэн гол шийдэл бол ухаалаг картон цаас байсан юм. 50 жилийн өмнөөс тавилгуудаа тээвэрлэн, агуулахад хадгалах, зөөхдөө цаасан хавтан буюу зөөвөрлөгч ашиглаж эхэлсэн байна.

Үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ сайн хайрцаглан савлаж, тээвэрлэхийг компани зорих болж. Хэрэв чанартай, хэмнэлттэй байж чадахгүй бол үйлдвэрлэл явуулаагүйтэй адил гэж үзсэн байна. IKEA компаний бүтээгдэхүүн тансаг шошго, хэв маяггүй ч тээвэрлэхэд аюул эрсдэлгүй, мөн хямд төсөр болжээ. Түүнчлэн цаасан хавтангуудын хэмжээг модон хавтангуудын хэмжээтэй харьцуулшгүй байсан юм. Стандарт хэмжээтэй модон хавтангуудтай харьцуулахад цаасаар хийсэн нь жижигхэн болсноор тээвэрлэлтийн үеэр ачааны машиныг хэт дүүрэхээс сэргийлж байжээ.

Энэ бүгдийг хийж гүйцэтгэхэд IKEA компанид сав баглааны 40 инженер тавилгын загвар зохион бүтээгчидтэй үйлдвэрлэлийн эхний шатнаас л хамтран ажилладаг байна. Загвар зохиогчид шинэ санаануудаа танилцуулж инженерүүд шураг боолт, нугас, хавтан тус бүрийг хэрхэн хайрцаглахаа төлөвлөдөг ажээ. Төгсгөлд нь IKEA компани авсаархан, нягт нямбай нуруулдаж хайрцагласан тавилгуудаа үйлдвэрээс тээвэрлэж хэрэглэгчдийн гарт хүргэдэг юм. Жил бүр 3,5 тэрбум хавтан бүхий тавилга үйлдвэрүүдээс гаргаж дэлхийн 49 орны 411 салбар дэлгүүрүүддээ түгээдэг байна. 

 Картон цаасны хувьсгал:Цаасан хавтан ашигласан нь IKEA компаний шилдэг санаа байсан юм. Тус компанийн бараа бүтээгдэхүүний ерөнхий хэв маяг картон цаасаар хийсэн хавтангуудаас бүрдэнэ.

Сав баглаа боодлын инженер Микаел Линдмарк энэ бүх шинэчлэлийг удирджээ. Ингэхдээ IKEA-ын картон хавтангууд хэрэглэгчдэд тохирсон хэмжээтэй, хэлбэр дүрсийн хувьд ч тээвэрлэхэд хялбар байх санал дэвшүүлсэн юм.

 Шийдэх ёстой өөр нэг зүйл нь зөөвөрлөгч хавтангуудын хавтгай хөлнүүд байжээ. Хавтангуудын хувьд хагас метрээс 2,5 метр хүртэл гурван төрлийн стандарт хэмжээг баримталсан байна. Эдгээрийн сууринд цаасан хөл хийхээр шийдэж. Хэдийгээр бэлэн цаас байсан ч дэлхийн тэргүүлэх тавилгын компани R&D компанид хөрөнгө оруулж сүлжээ дэлгүүрүүддээ ашиглах материалаа хийлгэхээр болжээ.

Шинэчлэл хэдий оновчтой байсан ч хэд хэдэн бэрхшээл тулгарсан юм. Агуулах, дэлгүүрүүдэд ажиллах хүмүүсийг дахин сургалтанд суулгаж, гэрээт компаниудтай шинэчилсэн гэрээ хийх шаардлагатай болжээ. Мөн тавилга баглаж тээвэрлэхэд тохирох картон цаасыг олох шаардлагатай байсан юм. 2016 онд тус компанийн Ардчилсан хэв маяг нэртэйгээр зохион байгуулсан хэвлэлийн багахурал дээр группийн Ерөнхийлөгч асан Петр Агнефжал "Цаасан хавтан бол түүх өөрчилсөн агуу хоёр хувьсгалын нэг нь" гэжээ. Нөгөө нь гэвэл тавилга угсардаг төмөр хадаасыг толгойгүй шаантгаар орлуулсан явдал гэсэн байна. Ингэснээр хэрэглэгчид IKEA-ын тавилгыг угсрахдаа багаж хэрэгсэл ашиглах шаардлагагүй болжээ.

Модон гуалингийн оронд дахин боловсруулсан картон цаас хэрэглэснээр компанийн үйлдвэрлэлийн явцад ялгаруулдаг нүүрс хүчлийн хийн дулаан ялгаруулалт 20 хувиар буурсан байна. Модон хавтангаас 90 хувь хөнгөн картон хавтан тавилгуудыг тээвэрлэхэд илүү тохиромжтойн дээр шатахууны зардлыг бууруулсан байна. Тээвэрт явдаг ачааны машинуудын тоог 20-30 хувиар бууруулж, тээвэрлэлт жилд 50,000-100,000-аар багассан байна.

           Эх сурвалж: /www.qz.com/

 

 

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.