Дорнод аймгийн Чойбалсан, Матад, Баянтүмэн суманд өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 17-нд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ. Дээрх түймэрт урьдчилсан байдлаар 9900 га талбай өртөж шатсан байна.
Ой, хээрийн түймрийн 60 гаруй хувь нь дөрөвдүгээр сараас тавдугаар сар хүртэлх хугацаанд тохиолдсон бөгөөд энэхүү хугацааг түймэр эхэлсэн цагаар нь авч үзэхэд 65.5 хувь нь 14:00-16:00 цагийн хооронд гарсан байна.
Иймд иргэн бүр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэрэгжүүлэхийг анхааруулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.