СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-04-18

Т.Доржханд: ТҮК-ийн цалинг нэмбэл бүгд ТҮК-ийн ажилтан, автобусны жолооч болохоор дугаарлана

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 долоо хоногийн өмнө

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар ТҮК-ийн ажилчдын цалинг ирэх зургадугаар сарын 1-нээс 3.5 сая төгрөг болохоо хэлсэн. Үүнийг ХҮН-ынхан өчигдрөөс эсэргүүцэж эхлээд байгаа юм.

ХҮН намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Лут-Очир өөрийн твиттер хаягтаа “Гадаад, дотоодын хоёр их сургуулийн мастерийн зэрэг, докторын зэрэг хамгаалсан судлаач багшийн цалин 3 сая төгрөгийн цалин авч байхад Х.Нямбаатар жолооч, ТҮК-ийн ажилчдын цалинг 3.5 сая болгож, сэхээтнүүдийг доромжиллоо” гэж үзэл бодлоо илэрхийлсэн.

Тэгвэл тус намын дарга УИХ-ын гишүүн Т.Доржханд өнөөдөр “Бүгд ТҮК-ийн ажилтан, автобусны жолооч болж хог шүүрдэх гэж дугаарлана. Учир нь нарийн мэргэжил шаардахгүй, номын санд суух бүр ч шаардлагагүй” мэтээр энгийн ажилтан хүмүүсийн хамруулан дорд үзжээ.

Боловсролыг дээдэлнэ гэж сурталддаг ХҮН намын удирдлагууд жирийн ажилтан ангийг ингэж дорд үзэж байгаа нь ямар учиртай вэ?

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 долоо хоногийн өмнө
139.5.218.160

Ажлыг хар бор гэж голдог дээд боловсролтоноос жийрийн хар бор ажил хийдэг өндөр цалин авахад буруу нь юу байна

Зочин
1 долоо хоногийн өмнө
103.212.117.209

улхыхан гэдэг хочтой хүмүүс сайхан амьдарч болдоггүй юм уу. сайн ажилвал сайн л байна

Зочин
1 долоо хоногийн өмнө
103.212.117.209

улхыхан гэдэг хочтой хүмүүс сайхан амьдарч болдоггүй юм уу. сайн ажилвал сайн л байна

Зочин
1 долоо хоногийн өмнө
202.126.89.228

Харин бага байна. 10 сая болго.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.