СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2024-04-18

Тэргүүн байр эзэлсэн багш 10 сая төгрөгийн автомашины хөнгөлөлтөөрөө МOZO автомашин худалдаж авав

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 долоо хоногийн өмнө

Бага ангийн багш нарын анхдугаар уралдаанд тэргүүн байр эзэлсэн багшид “Монголын оюуны зон олон” ТББ-аас MOZO автомашины 10 сая төгрөгийн хөнгөлөлт гардуулан өглөө. Хөнгөлөлт авсан багш автомашинаа жолоодон, нутгийн зүг хөлгийн жолоо залжээ. 

Бага ангийн багш нарын анхдугаар уралдаан 2024 оны дөрөвдүгээр сарын 04,05-ны өдрүүдэд болсон байна. Монгол Улсын гавьяат багш З.Цэрэннадмидын нэрэмжит Бага ангийн багш нарын анхдугаар уралдаанд нийт 86 багш оролцжээ. Тус уралдааныг “Монголын оюуны зон олон” ТББ-аас дэмжин оролцжээ. “Монголын оюуны зон олон” ТББ-аас тэргүүн байр эзэлсэн багшид MOZO автомашины 10 сая төгрөгийн хөнгөлөлт өгсөн аж.

"Монголын оюуны зон олон" ТББ-ын тэргүүн Д.Дэмбэрэлдорж:

-Монгол Улсын гавьяат багш З.Цэрэннадмидын нэрэмжит Бага ангийн багш нарын анхдугаар уралдаанд дэмжин оролцсон.. Оюунлаг чадварлаг багш нараа дэмжиж урамшуулах олон ажлын эхлэл болно гэж найдаж байна гэв.

Хэнтий аймгийн Бэрх сургуулийн багш О.Ганбат:

-Бага ангийн багш нарын анхдугаар уралдаанд амжилттай оролцсондоо баяртай байна. 

Анхдугаар олимпиадад математик, монгол хэл, хүн байгаль, STEAM болон контент бэлдэж өрсөлдсөн. Амжилттай оролцож MOZO автомашины 10 сая төгрөгийн хөнгөлөлтийг эдэлж автомашин авсандаа тун их баяртай байна гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 долоо хоногийн өмнө
202.9.46.215

хха түрүүлснийхээ төлөө тэгээд өрөнд ороод явчжаагаамуу

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.